Францын нийслэл Парис хотноо оршдог Эх дагинын сүмд сүүлийн 200 гаруй жилийн турш зохион байгуулсан зул сарын баярын арга хэмжээг энэ онд ойролцоох сүмд зохион байгуулахаар болжээ.
850 жилийн түүхтэй Эх дагинын сүмд өнгөрсөн дөрөвдүгээр сард гал түймэр гарсны улмаас сүмийн орой болон дээврийн хэсэг сүйдсэн юм. Парисын бэлгэ тэмдэг болсон байгууламжийг таван жилийн дотор сэргээн завсарлана гэж Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон амласан байна.
Эх дагинын сүмийг сэргээн босгох ажилд 1.1 тэрбум ам.долларын санхүүжилтийг босгосон талаар Францын Соёлын сайд өнгөрсөн 10 дугаар сард мэдэгджээ. Түүхийн үнэт өв болсон уг байгууламжийг барих ажил 1160 онд эхэлж, 100 гаруй жилийн турш үргэлжилжээ. Энэхүү сүмийг жил тутам 13 сая хүн үзэж сонирхдог ажээ.
24news.mn