Америкийн “Forbes” сэтгүүл улиран одож буй онд санхүүгийн хувьд хамгийн амжилттай байсан болон хамгийн олон сая ам.доллар алдсан тэрбумтнуудын жагсаалтыг гаргажээ.
Энэ жил "Christian Dior", "Louis Vuitton" болон "Givenchy"-гийн худалдааны тэмдгийг эзэмшдэг Францын LVMH /Moet Hennessy — Louis Vuitton/ корпорацын тэргүүн Бернар Арно хамгийн их орлого олсон байна. “Forbes” сэтгүүлд мэдээлснээр, манай гарагийн хамгийн баян гурав дахь хүн болох түүний хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оныхтой харьцуулахад 40 тэрбум ам.доллароор өсжээ.
Жагсаалтын хоёрдугаарт, энэ жил хөрөнгийнх нь хэмжээ 22 тэрбум ам.доллароор өссөн, “Facebook” компанийн тэргүүн Марк Цукерберг бичигдсэн бол гуравдугаарт, “Zara” брэндийг эзэмшигч Амансио Ортега оржээ. Түүний хөрөнгө 17.3 тэрбум ам.доллароор өссөн байна.
Харин “азгүйчүүдийн” жагсаалтад Энэтхэгийн бизнес эрхлэгч Азим Премжи /14.1 тэрбум ам.доллар алдсан/, “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос /13.1 тэрбум ам.доллар/, мөн “Essel Group” компанийг хамтран эзэмшигч Субхас Чандра /3.4 тэрбум ам.доллар/ нар оржээ.
Дээрх жагсаалтуудыг гаргахдаа 2018 оны 12 дугаар сарын 28-наас 2019 оны 12 дугаар сарын 13-ны хооронд 2200 тэрбумтны хөрөнгийн үнэлгээнд дүн шинжилгээ хийсэн байна.
24news.mn