Шанхай хот дахь автомашины үйлдвэрээ санхүүжүүлэхийн тулд таван жилийн хугацаатай 10 тэрбум юанийн зээл олголтын асуудлаар Хятадын банкуудтай зөвшилцсөн тухай олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсний дараа “Tesla” компанийн хувьцаа 3.96 хувиар өсөж, нэгж хувьцаа нь 421.82 ам.долларт хүрчээ.
Компанийн хувьцаа өмнө нь ийм түвшинд хүрч өсөж байгаагүй бөгөөд зул сарын баярын өмнө ийм амжилт үзүүлснийг "CNN" агентлаг цохон тэмдэглэжээ.
24news.mn