Хонконгт төвтэй “Counterpoint Research” компанийн шинжээчид энэ онд дэлхийн зах зээлд хамгийн их борлуулалтай байсан 10 ухаалаг гар утсыг нэрлэжээ.
Тус компанийн шинжээчдийн мэдээлснээр, энэ оны гуравдугаар улиралд “Apple” компанийн “iPhone XR” загварын ухаалаг гар утсыг хамгийн их худалдан авсан бөгөөд нийт борлуулалтын 3 хувийг эзэлжээ. Хоёрдугаарт “Samsung Galaxy A10” /2.6 хувь/, гуравдугаарт “Samsung Galaxy A50” /1.9 хувь/ орсон байна. Эдгээр утасны дараагаар Хятадын “Oppo” компанийн “A9” , “Apple” компанийн “iPhone 11” загварын утаснууд оржээ. Уг хоёр утас хоёул нийт борлуулалтын 1.6 хувийг эзэлсэн байна.
“iPhone XR” загварын ухаалаг гар утаснууд 2018 оны дөрөвдүгээр улирлаас хойш дэлхийн зах зээлд борлуулалтаараа тэргүүлжээ. Энэ нь “Apple” компанийн ухаалаг гар утасны хамгийн амжилттай загваруудын нэг юм.
"Counterpoint Research" компанийн шинжээчдийн тооцоолсноос үзвэл, энэ оны гуравдугаар улиралд дэлхийн ухаалаг гар утасны нийт борлуулалтын 17 орчим хувийг хамгийн алдартай 10 загвар эзэлжээ. Тэдгээрийн тоонд мөн Хятадын “Xiaomi” болон “Huawei” компанийн ухаалаг гар утаснууд орсон байна.
24news.mn