2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Олон нийтийн эсэргүүцлээс болгоомжлон интернетийг тасалжээ

Энэтхэгийн иргэншлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахыг эсэргүүцсэн жагсаал цуглаан шинээр гарахаас болгоомжилсонтой холбоотойгоор Хойд Энэтхэгийн Уттар-Прадеш мужийн засгийн газар 8 тойрогт пүрэв гарагаас баасан гарагийн орой хүртэл интернетийг таслах шийдвэр гаргажээ. “NDTV” телевизийн мэдээлснээр, баасан гарагт болох мөргөлийн дараа эсэргүүцлийн жагсаал цуглаан дахин дэгдэж болзошгүй байна.

Үүнтэй холбоотойгоор Бижнор, Буландшахр, Музаффарнагар, Фирозабад, Самбхал, Алигарх, Газиабад хотуудаас гадна алдарт Таж Махал бунхан байрладаг Агра хотод интернетийн сүлжээг таслаад байгаа аж. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.