Сомалийн нийслэл Могадишо хотын хөл хөдөлгөөн ихтэй замын уулзвар дээр автомашинд тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас 76 хүн амиа алдаж, 90 гаруй хүн шархаджээ.
Уг халдлагын хариуцлагыг аль нэг бүлэглэл хүлээгээгүй байгаа боловч өмнө нь "Аль-Шабаб" бүлэглэлийн босогчид Могадишо хотод олон халдлага үйлдэж байжээ.
"Манай ард түмний итгэл найдварыг мохоохын тулд уг халдлагыг үйлдсэн. Гэсэн хэдий ч манай улсын сэргээн байгуулалтыг жихадууд хэзээ ч зогсоож чадахгүй" гэж Сомалийн Ерөнхийлөгч Абдуллахи Фармаахо мэдэгдсэн байна.
Аль-Каида бүлэглэлтэй холбоотой "Аль-Шабаб" лалын шашинт босогчдын бүлэглэл 10 гаруй жилийн өмнөөс үймээн самуун дэгдээж эхэлжээ. Уг бүлэглэлийн босогчдыг 2001 онд Могадишо хотоос албадан гаргасан боловч Сомалийн зарим хэсгийг хянасан хэвээр байгаа аж.
24news.mn