БНСУ-ын “Hyundai”, “Kia” компани доголдолтой эд ангиудыг засварлахаар 640 мянга гаруй автомашинаа сайн дураар эргүүлэн татаж эхэлсэн талаар тус улсын Зам тээврийн яам даваа гарагт мэдээлжээ.
“Hyundai”, “Kia” компани 6 загварын 642272 автомашинаа эргүүлэн татаж эхэлсэн. Доголдол үүссэн загваруудад “Hyundai”-гийн “Grand Starex”, “Porter 2”, “Solati” болон “Kia”-гийн “Sorento” зэрэг багтаж байна гэж Зам тээврийн яамны мэдэгдэлд дурджээ.
Уг автомашинуудад хөдөлгүүрийн эргэлтийн тоо тогтворгүйжих зэрэг доголдлууд үүссэн байна. Эргүүлэн татаж буй автомашинуудын эзэмшигчид зориулалтын засвар үйлчилгээний төвүүдээр үйлчлүүлж, доголдолтой эд ангиудаа үнэ төлбөргүй солиулах боломжтой ажээ.
24news.mn