2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
“Twitter”-т Нууцлалын шинэ бодлого хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлжээ

“Twitter”-т нууцлалын шинэ бодлого хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлжээ. Хэрэглэгчдийн талаар ямар мэдээг цуглуулж байгаа талаар болон мэдээллийг хамгаалахад авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар хэрэглэгчдэд илүү мэдээлэл хүргэхийг “Twitter” нийгмийн сүлжээний удирдлага үүрэг болгосон байна.

Нууцлалын шинэ бодлогын өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаагаа компани өнгөрсөн оны 12 дугаар сарын эхээр мэдэгдсэн билээ.

“Бидэнд итгэж хувийн мэдээллээ даатгаж байгаа хүмүүст компани мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд мэдээллийг хэрхэн хамгаалж байгаагаа байгаагаа тайлбарлаж, тайлагнах ёстой гэж бид үзэж байна” хэмээн компанийн удирдлага мэдэгдсэн байна.  

Шинээр хийгдэх гол өөрчлөлтүүдийн нэг нь “Twitter”-н нууцлалын төв хэмээх нэртэй сүлжээний нөөц бий болгох явдал аж. Энэ сүлжээнд “Twitter” нийгмийн сүлжээний ажилтнууд хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хамгаалахын тулд ямар арга хэмжээ авч, ямар санаачилга гаргаж байгаа болон энэ салбарт ямар зөрчил илэрч байгаа тухай тэмдэглэх аж. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.