2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Мэдээллийн технологийн инкубаторын 35 дахь элсэлтийн хугацаа сунгагдлаа

МТҮП-ын инкубаторт элсэхийг хүсэж буй мэдээллийн технологид  суурилсан бизнес эрхлэгч компани /гарааны компаниуд/, хувь хүмүүсийг сонгон шалгаруулалтанд урьж байна.

Та манай инкубаторт элссэнээр 2 жилийн хугацаанд дараах боломжууд нээгдэх юм.

  • Хотын А зэрэглэлийн бизнес бүсэд зах зээлийн ханшаас 90% хүртэл хөнгөлттэй үнээр ажиллах таатай оффисоор хангах
  • Хөрөнгө оруулагчид, менторуудтай холбогдох
  • Бизнесийн эрх ашгийг хамгаалах, өмгөөлөл хууль зүйн туслалцааны зөвлөх үйлчилгээ
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дотоодын болон гадаадын зах зээлд сурталчилж таниулах таатай боломж
  • Монгол Улсын болон олон Улсын зээл, төсөл хөтөлбөрт хамрагдах боломж
  • Бизнес бойжуулалтын арвин туршлага, хууль эрх зүй, менежмент маркентингийн  иж бүрэн  сургалт, үйлчилгээ

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Инкубаторт элсэхийг хүссэн өргөдөл (МТҮП-аас гаргасан маягтын дагуу)
  • Компаний танилцуулга
  • Бизнес төлөвлөгөө, төсөл 7 хувь
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, ААН-ын дүрэм ( ААН бол )
  • Эхлэлтийн баланс ( ААН бол )
  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • Диплом, хуулбарын хамт
  • Бүртгэлийн хураамж (компани бол 150,000₮, иргэн бол 100,000₮-ийг голомт банкны 1102099876 дансанд төлөх ба баримтыг хавсаргах, гүйлгээний утга дээр компаний нэр болон утасны дугаар бичих)

Танилцуулга семинар 2020 оны 01 сарын 10ны 10:00 цагт 211 тоот танхимд болно.

Элсэлтийн материал хүлээн авах

2020 оны 1 дүгээр сарын  13–ны өдрийн 17:30 цаг хүртэл МТҮП-ын 222 тоот хүлээн авна. (08:30-17:30)

Инкубаторын элсэлтэнд энд дарж цахимаар бүртгүүлнэ үү!

Сонгон шалгаруулалт

2020 оны 1 дүгээр сарын 14-нд 10:00 цагаас МТҮП-ын 211 тоот танхимд болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://incubator.itpark.mn/incubator/for-applicants цэснээс авна уу.

Холбоо барих: 88020544
Монгол улс, Улаанбаатар- 14200
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49
Мэдээллийн технологийн үндэсний парк

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.