Австралийн зүүн өмнөд нутагт дэгдсэн ойн түймрийг унтраахад 3 мянга орчим цэргийн албан хаагч оролцоно хэмээн тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон мэдэгджээ.
Түүнчлэн гал түймрийн гамшигтай тэмцэх зорилгоор галын нисэх онгоц түрээслэхэд 20 сая австрали доллар олгохыг Засгийн газар үүрэг болгосон байна. Ойн түймрийн улмаас Өмнөд Австрали мужийн Кенгуру аралд хоёр хүн амиа алдсан тухай өмнө нь “The Sydney Morning Herald” сонин мэдээлсэн байна. Үүнтэй холбоотойгоор маш аюултай хэмээн тодорхойлоод буй байгалийн гамшгийн нөхцөл байдлын талаарх эрх баригчдын сэрэмжлүүлгийг анхааралтай сонсохыг Ерөнхий сайд оршин суугчдад сануулжээ.
Ойн түймэр өнгөрсөн оны 10 дугаар сарын дундуур Австралийн зүүн эргийг хамарч эхэлжээ. Одоогийн байдлаар Шинэ Өмнөд Вэльс, Виктория мужууд дахь дийлэнх нутаг дэвсгэр ойн түймэрт өртөөд байгаа юм.
24news.mn