Дэлхийн хамгийн олон улсаар визгүй зорчдог паспорттой орнуудын жагсаалтыг Япон улс тэргүүлсэн талаар “Henley & Partners Citizens” дэлхийн улс орнуудаар аялахад бүрдүүлдэг бичиг баримтын талаар судалдаг байгууллага мягмар гарагт мэдээлжээ.
“Henley & Partners Citizens” байгууллагын шинэ тайланд мэдээлснээр, Японы иргэд 191 орноор визгүй зорчих боломжтой ажээ. Харин Сингапурын иргэд 190 орноор визгүй зорчих боломжтойгоор “Henley Passport Index” жагсаалтын хоёрдугаарт бичигджээ. Тэдгээрийн араас 189 орноор визгүй зорчдог БНСУ, Герман жагссан байна. Жагсаалтын дөрөвдүгээрт Европын орнууд болох Финланд, Итали, удаах байранд Испани, Люксембург, Дани бичигдсэн бол Франц, Швед зургадугаарт жагсжээ.
2014 онд буюу зургаан жилийн өмнө энэхүү жагсаалтын эхний байранд жагсаж байсан АНУ, Их Британи энэ удаа наймдугаарт бичигдсэн бөгөөд тус орнууд 2010 оноос хойш хамгийн доогуур жагсаж буй нь энэ ажээ. Үүнээс гадна Арабын Нэгдсэн Эмират Улс сүүлийн 10 жилийн хугацаанд 47 байраар ахиж, 18 дугаарт бичигдсэн бөгөөд тус улсын иргэд 171 орон руу визгүй зорчих боломжтой ажээ. Монгол Улсын хувьд 62 орон руу визгүй зорчих эрхтэйгээр жагсаалтын 81 дүгээрт бичигджээ. Харин жагсаалтын хамгийн эцэст Афганистан улс дахин жагссан байна.
“Henley Passport Index” жагсаалтын эхний 10 байрт:
Жагсаалтын сүүлийн байруудад:
24news.mn