2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Бритни Спирс хаварт бэлэн

38 настай попын “гүнж” Бритни Спирс хаврын улиралд бэлэн гэнэ. Дуучин бүсгүй усны хувцастай зургаа Инстаграм хуудсандаа оруулахдаа энэ тухайгаа зарласан байна. 

“Хаврыг тэсэн ядан хүлээж байна” гэсэн тайлбарыг гэрэл зургийнхаа дор бичсэн Бритни шинэ шоундаа бэлтгээд дасгал сургуулилтыг тасралтгүй хийж байгаа тул ийн гоолиг бие цогцсоо гайхуулсан байна.

Тэрбээр бэлтгэлийн танхимд авахуулсан зургаа цахим хуудсандаа байнга нийтэлдэг бөгөөд сүүлийн үед акройогаар хичээллэж эхэлсэн гэнэ.

“2020 онд би акройога, ер нь йогад ихэнх цагаа зориулах болно. Одоохондоо би дөнгөж хичээллэж эхэлж буй учир хэцүүхэн л байна. Хамтрагчдаа итгэж байж л ахиц дэвшил гарах учраас бусдад итгэж найдаж сурч байна. Би дотроо их зүйлсийг хадгалдаг учраас миний бие организмд хөдөлгөөн, бясалгал шаардлагатай байгаа юм. Байгаль эхдээ баярлалаа” гэжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.