Америкийн ая зохиогч Жон Уильямс Оскарын шагналд нэр дэвшигчийн тоогоор дээд амжилт тогтоожээ.
Тэрбээр энэ удаагийн Оскарын “Киноны шилдэг дуу” төрөлд “Оддын дайн” цуврал киноны есдүгээр анги болох "The Rise of Skywalker” киноны дуугаар өрсөлдөж, Оскарын шагналд 52 дахь удаагаа нэр дэвшиж байгаа аж.
Жон Уильямс нь одоогийн урлаг соёлын зүтгэлтнүүдийн дунд энэ шагналд нэр дэвшсэн тоогоороо дээд амжилт тогтоогоод байна. Өмнө нь хүүхэлдэйн киноны зураач, продюсер Уолт Дисней Оскарын шагналд 59 удаа нэр дэвшиж байжээ.
Хөгжмийн зохиолч Жон Уильямс нь Оскарын 5 удаагийн, Грэммийн 21 удаагийн шагналтан бөгөөд “Алтан бөмбөрцөг” шагналын эзнээр 4 удаа тодорч байжээ.
24news.mn