“Бельгийн мисс 2020” тэмцээний ялагч бүсгүй тайзан дээр бүдрэхдээ хөхөвчөө “гээсэн” хөгжилтэй тохиолдол гарчээ.
Уг тэмцээний ялагч 23 настай Селин Ван Уйтсел (Celine Van Ouytsel) сүүлчийн үзүүлбэрээ үзүүлэн шатаар бууж байхдаа бүдэрч унахдаа наалддаг хөхний даруулгаа хөл дороо унагаж факталсан байна. Тэмцээн шууд эфирээр гарч байсан тул түмэн олны нүдний өмнө уг асуудал болжээ.
Бүсгүй ч эвгүй явдлаас нэр төртэй гарч чадсан байна. Тэрбээр юу ч болоогүй босч, инээмсэглэн үзүүлбэрээ үргэлжлүүлжээ.
“Амьдрал дээр хүн унавал заавал босч чаддаг байх ёстой гэдгийн сонгодог жишээг би өнөөдөр үзүүллээ” хэмээн сэргэлэн бүсгүй сэтгүүлчдийг хөгжөөгөөд амжсан гэнэ.
Түүний унаж буй бичлэгийг хүмүүс асар ихээр “шимтэн” үзэж буй агаад инстаграм хуудас нь сэтгэлийн дэм өгсөн сэтгэгдлүүдээр булуулж байгаа аж.
Эх сурвалж www.wikimon.mn
24news.mn