2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Австралид унасан солирын хэлтэрхийнээс сансрын хамгийн эртний тоосонцор олджээ

1969 онд Австралийн өмнөд нутгийн Австрали хотын ойролцоо унасан алдарт Мерчисон солирын хэлтэрхийнүүдийн нэгээс эрдэмтэд одоогоор Нарны аймаг дахь хамгийн эртнийх тооцогдох бодисын ул мөрийг илрүүлжээ. 7 тэрбум жилийн настай, сансрын энэхүү тоосонцрыг судлах нь дэлхийтэй ойрхон орших оддын үүсэл, мөхлийн шалтгааныг тодруулахад тус дөхөм болно гэж эрдэмтэд “Nature Astronomy” сэтгүүлд бичжээ.

“Оддын чулуужсан үлдэгдлийг бид гартаа барьж байна гэж хэлж болно. Оддын тоосонцрын эдгээр хэсэг нь олон тэрбум жилийн өмнө солируудын дотор орсон бөгөөд тэдгээрийг Нарны аймаг үүсэн бий болохоос өмнө дууссан эртний эрин үеийн ул мөрийг хадгалагч цаг хугацааны төгс капсул болгосон” гэж АНУ-ын Чикагогийн их сургуулийн доцент Филип Хек ярьсан байна.

Дэлхий болон дэлхийтэй төстэй гаргууд, мөн Нар өөрөө 4.5 орчим тэрбум жилийн өмнө од хоорондын хий, тоосонцроос бүрдсэн үүлнээс бүрэлдэн бий болжээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар, Нарны аймгийн энэхүү анхдагч бодисын ул мөр хамгийн эртний сүүлт од болон солируудын цөмд хадгалагдан үлдсэн байх ёстой ажээ.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.