2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
“Kia” цахилгаан хөдөлгүүртэй автомашины үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ

БНСУ-ын автомашин үйлдвэрлэгч “Kia” компани 2025 он гэхэд цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүд, бизнесийн үйл ажиллагаагаа төрөлжилтөд 25 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар болсон талаараа мягмар гарагт мэдэгджээ. 

“Kia” компани одоо үйлдвэрлэж буй автомашинуудынхаа тоог бууруулж, ирээдүйд цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэлийн салбарт манлайлахаар зорьж байгаа ажээ. “Kia” уг мэдэгдлийг хийсний дараа тус компанийн хувьцааны ханш 1.7 хувиар өссөн байна.

“Kia” 2025 он гэхэд дээрх хөрөнгө оруулалтыг хийснээр бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашинуудын 11 загварыг хэрэглэгчдэд санал болгож, энэ төрлийн тээврийн хэрэгслийн дэлхийн зах зээлийн 6.6 хувийг хангахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар “Kia” компани цахилгаан хөдөлгүүртэй 2 загварыг худалдаанд гаргасан нь “Niro”, “Soul” юм. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.