БНСУ-ын найруулагч Пон Жун Хогийн “Шимэгч” уран сайхны кино шилдэг жүжигчдийн бүрэлдэхүүнээрээ Гильдийн гол шагналыг хүртжээ. Гильдийн 26 дахь удаагийн шагнал гардуулах ёслол ням гарагт Лос-Анжелес хотноо болсон байна.
“Шимэгч” кино гол шагналыг хүртсэнээр АНУ-ын кино жүжигчдийн Гильдийн шагналыг хүртсэн анхны гадаад кино болсон байна. Энэ шагналын төрөлд мөн “Ирланд хүн”, “Шившигтэй явдал”, “Холливудад нэг удаа”, “Жожо туулай” зэрэг кино өрсөлджээ.
Түүнчлэн шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг “Жокер” кинонд гол дүр бүтээсэн жүжигчин Хоакин Феникс хүртсэн бол шилдэг эмэгтэй жүжигчин төрөлд “Жуди” кинонд бүтээсэн дүрээрээ АНУ-ын жүжигчин Рене Зеллвегер шалгарсан байна.
24news.mn