Ерөнхийлөгчид итгэл үл үзүүлэх үйл явцын хүрээнд явуулж буй мөрдөн шалгах ажиллагааг Ардчилсан намынхан өөрсдөө хууран мэхлэлт гэж үзэж байгаа хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
“Надад ямар шударга бус хандаж байгааг Сенатад болж байгаа зүйлийг нүдээр харж байгаа ямар ч шударга хүн ойлгоно. Энэ бүхэн тэр чигтээ нэг намын хууран мэхлэлт юм. Дахин ийм зүйл хэзээ ч давтагдах ёсгүй” хэмээн тэрбээр тэмдэглэжээ.
АНУ-ын Төрийн тэргүүнд итгэл үл үзүүлэх үйл явцын хүрээнд Д.Трампыг өмгөөлөгчдийн баг Конгрессын Сенатад бямба гарагт өмгөөлөх үйл явцаа эхлүүлсэн юм. Баримтын танилцуулга 1 дүгээр сарын 27-ны 13:00 цаг хүртэл үргэлжлэх аж.
24news.mn