АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулах санал хураалт Айова муж улсаас эхэлнэ. 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын эхний томоохон арга хэмжээ энэ болж байна.
Ирэх 11 дүгээр сард явуулах Ерөнхийлөгчийн сонгуулийн Ардчилсан намын сунгаанд анх 28 төлөөлөгч өрсөлдөж байсан бол одоо 11 хүн шигшигдэн үлджээ. Айова муж улсад Берни Сандерс, Жо Байден нар тэргүүлэх магадлал өндөр байгаа ажээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг ирэх долдугаар сард болох намын хурлаар эцэслэн шийдвэрлэнэ.
24news.mn