2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
“YouTube” сонгуультай холбоотой хуурамч контентуудыг устгана

Дүрс бичлэгийн үйлчилгээ үзүүлдэг “YouTube” компанийн удирдлага АНУ-д ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор “YouTube” хуудаст байршуулсан хуурамч мэдээлэлтэй дүрс бичлэгүүдийг устгахаар төлөвлөж байна.   

"Санал хураалттай холбоотойгоор үзэгчдийг төөрөгдөлд оруулсан болон нэр дэвшигчдийн талаар хуурамч мэдээлэл агуулсан дүрс бичлэгүүдийг устгана" хэмээн тус платформын цахим хуудаст тэмдэглэсэн байна.

Түүнчлэн өөр хүний дүр эсгэхийг оролдох, засгийн газрын байгууллагуудтай холбоотойгоо нуухыг оролдож буй хэрэглэгчдийн сувгийг хаана гэдгээ анхааруулжээ. АНУ-ын 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах нам доторх сонгууль 2 дугаар сарын 3-наас эхэлж байгаа юм. 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.