2025 оны 04 сарын 19
Шинэ мэдээ
Бельгид коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгджээ

Бельги улсад коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яам мэдээллээ.

Уг вирус БНХАУ-аас эх орондоо буцаж ирсэн Бельгийн иргэнээс илэрсэн бөгөөд түүнийг цэргийн эмнэлэгт тусгаарласан байна.

“Европын Холбооны орнуудын иргэдийг нүүлгэн шилжүүлсэн Францын нисэх онгоцоор Хятадаас ням гарагт ирсэн есөн хүнийг Недер-Овер-Хембек цэргийн эмнэлэгт нарийн үзлэгт хамруулсан. Шинжилгээний хариугаар тэдний нэгээс коронавирус илэрсэн” гэж Бельгийн Эрүүл мэндийн яамны мэдээлэлд дурджээ. Одоогоор өвчтөний биеийн байдал хэвийн байгаа аж.

Бельги коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчний тохиолдол бүртгэгдсэн 25 дахь улс болсон байна.

24news.mn

http://24news.mn
© 2025 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.