2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Аяллын хөлөг онгоцны өөр 10 зорчигчоос коронавирус илэрчээ

Хоёрдугаар сарын 3-наас хойш Японы Канагава мужийн Ёкохама хотын ойролцоо хөл хорионд орсон  “Diamond Princess” аяллын хөлөг онгоцны өөр 10 зорчигчоос уушгины хатгалгаа  үүсгэгч “2019-nCoV” коронавирус илэрчээ.

Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлснээр, шинээр халдвар илэрсэн хүмүүсийг Канагава мужийн эмнэлэгт хүргэжээ. Эдгээр хүмүүс аль улсын иргэн болох нь одоогоор тодорхойгүй  байна. Урьд нь энэхүү хөлөг онгоцоор аялж явсан Япон, БНХАУ, АНУ, Австрали болон Филиппиний иргэд болох 10 хүнээс коронавирус илэрч, тэднийг эмнэлэгт хүргэсэн юм.

Уг хөлөг онгоцон дээр 50 гаруй улсын 3700 орчим хүн байгаа гэж Японы Эрүүл мэндийн яам мэдээлжээ.

 

“Diamond Princess” хөлөг онгоц Ёкохама хотоос нэгдүгээр сарын 3-нд хөдөлсөн бөгөөд хоёрдугаар сарын 3-нд буцаж ирэхдээ нэгдүгээр сарын 25-нд Хонконгоор дайрчээ. Японы эрх баригчдын шийдвэрээр тавцан дээр нь байгаа бүх хүнийг эмнэлгийн үзлэгт хамруулахаар хөлөг онгоцыг Ёкохама хотын боомтын ойролцоо зогсоож, хоёр долоо хоног тусгаарлахаар болсон байна.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.