2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
БНАСАУ-д 107 сая ам.долларын олон улсын тусламж хэрэгтэй

Энэ онд БНАСАУ-д 107 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байна хэмээн НҮБ-ын мэдээлэлд дурдсаныг “KBS” телевиз иш татан мэдээлжээ. БНАСАУ-ын 25 сая иргэний тал орчим хувь нь хүмүүнлэгийн хямралтай тулгараад байгааг мэдэгдэлд цохон дурдсан байна. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр, НҮБ-ын Хүүхдийн сангаас тусламж авдаг БНАСАУ-ын иргэдийн тоо өнгөрсөн онд 3.8 сая байснаас энэ онд 5.5 сая болж өссөн байна. Энэ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тусламж авдаг хүмүүсийн насны бүлгийг 5-17 хүртэлх насны болгож нэмэгдүүлсэнтэй нь холбоотой аж. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.