2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
“Zara” Хэнань мужид амны хаалт, хамгаалалтын хувцас хандивлажээ

Испанийн жижиглэн худалдааны “Zara” компани болон түүний толгой компани болох “Inditex” групп Хятадын төвийн нутгийн Хэнань мужид шинэ төрлийн коронавирустэй хийж буй тэмцэлд тусламж илгээжээ.

"Global Times" сонинд мэдээлснээр, тус компани коронавирусний халдварын олон тохиолдол бүртгэгдсэн Хэнань мужид гол төлөв амны хаалт, хамгаалалтын хувцас бүхий 40 мянган ширхэг эмнэлгийн хэрэгсэл хандивласан байна.

Мягмар гарагийн өглөөний байдлаар БНХАУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 42 600 давж, 1016 хүн нас барсан бол 3996 хүн эдгэрчээ. Халдварын хамгийн олон тохиолдол шинэ төрлийн вирус анх илэрсэн Хубэй мужид /31728 хүн халдварласнаас 974 нь нас барсан/ бүртгэгдсэн байна. Тус мужийн дараагаар Гуандан /1177 тохиолдол бүртгэгдсэнээс нэг хүн нас барсан/, зүүн нутгийн Жэзян /1117/, Хубэй мужаас хойд зүгт оршдог Хэнань муж /1105/ орж байна.

 

"Zara", "Oysho", "Massimo" "Dutti", "Bershka", "Pull&Bear", "Zara Home", "Stradivarius", "Uterque" зэрэг брэндүүд бүрэлпэхүүнд нь багтдаг “Inditex Group”-ыг Испанийн бизнес эрхлэгч Амансио Ортега 1985 онд байгуулжээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.