Канадын одон орон судлаачид 16 хоног тутамд давтагддаг сансрын дохиог бүртгэж авсан тухай тус улсын Британийн Колумб мужийн Их сургууль мэдээлжээ.
“Сансарт нууцлаг радио долгион давтамжтайгаар цацагддаг тухай урьд өмнө хэдийнээ мэдэгдсэн. Гэхдээ энэ удаа бид Дэлхийгээс хагас тэрбум гэрлийн жилийн зайд буй нэг эх үүсвэрээс ялгарч байгаа дуу чимээний чиглэлийг бүртгэж авсан” гэж эрдэмтэд мэдээлсэн байна.
Эрдэмтдийн мэдээлснээр, 2018 оны есдүгээр сарын 16 болон 2019 оны 10 дугаар сарын 30-ны хооронд энэ дуу чимээ 16, 35 хоног тутамд ажиглагджээ. Дөрвөн өдрийн турш цаг тутамд нэг эсвэл хоёр чимээг сонсогддог бөгөөд харин дараа нь 12 хоногийн турш чимээгүй болдог байна. Давтамж нь ийнхүү үргэлжилдэг радио долгионыг “FRB 180916.J0158+65” гэж нэрлэжээ.
Канадын эрдэмтэд эдгээр чимээ нь Дэлхийгээс хагас тэрбум гэрлийн жилийн зайд орших том галактикаас гарч байгаа болохыг тогтоосон байна. Гэвч чимээг яг юу үүсгэж байгаа болохыг одон орон судлаачид мэдэж чадаагүй байгаа ажээ.
24news.mn