Европын Холбоо шинэ үеийн 5G сүлжээг хөгжүүлэх зорилготой “Huawei” зэрэг бүх компанид ижил нөхцөлийг бий болгох ёстой хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений бага хурлын үеэр мэдэгджээ.
“5G бол чухал асуудал. Энэ асуудлаар Европын Холбооны улсуудын байр суурь янз бүр байгааг би мэдэж байна. Улс орон бүр мэдээллийн аюулгүй байдлын салбарт бие даан шийдвэр гаргадаг хэдий ч бүх компанийг ижил тэнцүү нөхцөлөөр хангах, зах зээлийн хэм хэмжигдэхүүнд нийцүүлсэн шударга нөхцөл байдлыг бий болгох хэрэгтэй. Улс орон бүр бие даасан, ухаалаг шийдвэр гаргана гэж найдаж байна” хэмээн Ван И цохон тэмдэглэжээ.
Төхөөрөмжнийхөө тусламжтай нууц мэдээлэл цуглуулж, техникийн тагнуул үйлдсэн хэмээн АНУ, Австрали “Huawei” компанийг буруутгасны дараа компанид олон улсын эдийн засгийн хориг арга хэмжээнд орох аюул учирсан юм. Энэ нь “Huawei” компанид үзүүлэх олон улсын шахалтыг нэмэгдүүлэхэд хүргэсэн юм.
24news.mn