Дэлхийн аварга Магнус Карлсен “Magnus Carlsen Invitational” супер тэмцээний шувтаргын тоглолтод Америкийн шатарчин Хикару Накамураг хожиж, түрүүлжээ. Супер тэмцээнийг “Chess24” цахим хуудсаар явуулсан байна.
Норвегийн шатарчин дөрвөн тоглолтын дүнгээр 2.5: 1.5 онооны харьцаатай ялжээ.
Уг тэмцээнд Оросын шатарчин Ян Непомнящийг оруулаад найман шатарчин оролцсон байна. Тойргийн тэмцээний дүнгээр Накамура нэгдүгээрт, харин М.Карлсен гуравдугаар байранд орсон бөгөөд хайна хаглах /тie-break/ сүүлийн өрөгт Норвегийн шатарчин хожжээ.
Норвегийн их мастер М.Карлсен нь дэлхийн шатрын 16 дахь аварга юм. Тэрбээр 13 настайдаа шатрын их мастерын болзлыг хангажээ. Энэ амжилтаараа түүхэнд хамгийн залуудаа шатрын их мастер болсон хоёр дахь хүн болсон байна. М.Карлсен 2009 оноос хойш түүхэн дэх хамгийн залуугаараа буюу 19 наснаасаа эхлэн дэлхийн шатрын чансааг тэргүүлж эхэлсэн байна. Одоогийн байдлаар тэрбээр сонгодог болон блиц шатрын чансааг тэргүүлж байгаа бол рапит төрөлд Накамурагийн дараа хоёрдугаарт бичигдэж буй юм.
Накамура нь АНУ-ын таван удаагийн аварга бөгөөд 15 насандаа “FIDE”-гийн олон улсын их мастер цолыг хүртэж, Роберт Фишерийн тогтоосон дээд амжилтыг эвджээ.
24news.mn