Энэтхэгт нэг өдрийн дотор коронавирусний халдварын 4231 шинэ тохиолдол илэрч, халдвар авсан хүний тоо 67152 боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.
Ням гарагт халдвар тохиолдлын тоо 62939 болсон гэж мэдээлж байсан бол нэг өдрийн өмнө энэ үзүүлэлт 59662 байсан юм. Энэтхэгийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, одоогийн байдлаар тус улсад 44029 хүн эмчилгээ хийлгэж байна. Сүүлийн 24 цагт 1559 хүн эдгэрснээр эмнэлгээс гарсан хүний тоо 20916 болсон бол 97 хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 2206-д хүрчээ.
Энэтхэгийн төвийн нутагт орших Махараштра мужид халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн байна. Тус мужид халдвар авсан хүний тоо нэг өдрийн дотор 1943-аар нэмэгдэж, 22171 болжээ. Халдварын тохиолдлын тоогоор хоёрдугаарт Энэтхэгийн хамгийн баруун муж болох Гужарат орж байгаа бөгөөд тус мужид 8194 хүн халдвар авсан бол гуравдугаарт, 7204 тохиолдол бүртгэгдсэн Тамилнад муж бичигдэж байна.
Энэтхэгт гуравдугаар сарын 25-наас хойш хэрэгжиж буй тусгаарлах дэглэмийг тус улсын Дотоод хэргийн яам урьд нь тавдугаар сарын 17-ны өдөр хүртэл сунгаж, коронавирусний халдварын тохиолдлын тооноос хамааран "улаан", "улбар шар", "ногоон" бүсүүдийг тодорхойлохыг мужуудын эрх баригчдад үүрэг болгожээ.
24news.mn