ОХУ-ын Засгийн газар 3-16 насны хүүхэдтэй гэр бүлүүдэд нэмж тэтгэмж олгохоор болжээ.
“Зургадугаар сарын 1-нээс эхлэн 3-16 насны хүүхэдтэй айлд хүүхэд тус бүрт 10 мянган рублийн нэг удаагийн тэтгэмж олгоно. Материалын тусламж үзүүлэх энэхүү журмыг Засгийн газар баталлаа. Тэтгэмж авах хүмүүсийн өргөдлийг 5 хоногийн дотор хянаж, тэтгэмжийг 3 хоногийн дотор олгоно” хэмээн Засгийн газрын цахим хуудаст мэдээлжээ.
"Үүнээс гадна 3 хүртэлх насны хүүхэдтэй гэр бүлүүд төрөөс үзүүлэх өөр нэгэн дэмжлэгийг авах боломжтой. Эдгээр насны хүүхэд бүрт 4,5,6 дугаар саруудад 5 мянган рублийн тэтгэмж олгоно. Хүүхдийн мөнгийг Тэтгэмжийн санд өргөдөл гаргах замаар авах боломжтой” хэмээн Засгийн газрын хэвлэлийн алба онцлон тэмдэглэжээ.
24news.mn