БНХАУ “Internet of Things” (IoT) төслийнхөө хүрээнд хоёр хиймэл дагуул тойрог замд амжилттай орууллаа гэж тус улсын Төв телевиз мэдээллээ.
Хиймэл дагуулуудыг Ганьсу мужийн "Зюцюань" сансрын буудлаас "Куайжоу-1А" зөөгч пуужингаар мягмар гарагт орон нутгийн цагаар 9 цаг 16 минутад хөөргөжээ.
Тойрог замд оруулсан "Сюнъюнь-2" загварын цуврал хиймэл дагуулуудыг интернэтийн салбарт харилцаа холбооны технологийг, мөн одод хоорондын лазер холбооны технологийг туршихад ашиглах аж.
24news.mn