Өмнөд Суданы тэргүүн дэд Ерөнхийлөгч Риек Машар болон түүний гэргий Анжелина Тени нар коронавирусний халдвар авчээ.
"Өмнөд Суданы тэргүүн дэд Ерөнхийлөгч Риек Машар Тени-Дургон, хатагтай Анжелина Тени нар болон тэргүүн дэд Ерөнхийлөгчтэй хамт ажилладаг хүмүүс, бие хамгаалагч нарын “COVID-19”-н шинжилгээний хариу эерэг гарсан” гэж түүний хэвлэлийн алба “Фэйсбүүк” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Тус улсад одоогоор коронавирусний халдварын 290 тохиолдол бүртгэгдээд байна. Өмнөд Суданд халдварын улмаас нас барсан анхны тохиолдол 5 дугаар сарын 14-нд бүртгэгджээ.
24news.mn