2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
“Uber” дахин 3000 ажилтнаа цомхотгоно

Коронавирусний цар тахалтай холбоотойгоор зорчигчдын урсгал огцом буурсны улмаас Америкийн “Uber Technologies” компани нэмж 3000 ажилтнаа цомхотгохоор болжээ.

“Компанийн удирдлага дэлхий даяар 45 салбар газраа хаах шийдвэрийг гаргаж, ажилтнуудынхаа тоог 3000 орчмоор бууруулж байна” гэж “Uber Technologies” компанийн гүйцэтгэх захирал Дара Хосровшахигийн захидалд дурджээ.

“Uber” компани 5 дугаар сарын эхээр ажилтнуудынхаа 14 орчим хувийг цомхотгох шийдвэр гаргасан юм. Зорчигчдын тоо буурснаар компани 3.7 мянган ажилтнаа цомхотгож байна гэж  АНУ-ын Үнэт цаас, биржийн комиссын цахим хуудаст мэдээлжээ.

“Uber” нь гар утасны аппликэшн ашиглан таксины үйлчилгээ авах боломж олгодог онлайн үйлчилгээний компани юм. АНУ-ын Калифорни муж улсын Сан-Франциско хотод төвтэй тус компанийг бизнес эрхлэгчид болох Трэвис Каланик, Гаррет Кэмп нар 2009 онд байгуулжээ. "Uber" компани нь 80 орчим орны 500 гаруй хотод үйл ажиллагаа явуулдаг байна.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.