“Амфан” шуурга Энэтхэгийн зүүн нутгийг дайран өнгөрч, хөрсний гулгалт үүсгэсний улмаас 12 хүн амиа алдлаа гэж орон нутгийн эрх баригчид мэдээлэв.
Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан хүмүүс бүгд манай мужид бүртгэгдсэн гэж Баруун Бенгаль мужийн Тэргүүн сайд Мамата Банержи мэдэгджээ. Түүний мэдээлснээр, Ховрах дүүрэгт байшингийнх нь хана нурсны улмаас нэг охин нас баржээ. Тэрбээр амиа алдсан бусад хүний талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй байна.
Бангладешт шуурганы улмаас олон мянган түр хоргодох байр сүйдсэн гэж тус улс дахь “Oxfam” байгууллагын дарга Дипанкар Датта мэдээлжээ. Шуурга Кокс-Базар дүүрэг дэх Рохинжа дүрвэгсдийн хуаранд хүрэхээс өмнө намжих төлөвтэй байна гэж тэрбээр нэмж хэлжээ.
24news.mn