2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Цоохор ирвэсийн нойтон арьс худалдаалахыг завджээ

Нэн ховор амьтны жагсаалтад багтдаг Цоохор ирвэсийн түүхий эдийг худалдаалахыг завдсан хэргийг илрүүлжээ.

Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Наран туул олон улсын худалдааны төвийн хойд талын автомашины зогсоолд энэ сарын 12-ны өдөр нэн ховор амьтдын жагсаалтад оруулсан Цоохор ирвэсийн түүхий эд болох нойтон арьс хадгалж худалдаалахыг завдсан үйлдлийг илрүүллээ.

Шалгалтын явцад хэргийг иргэн “Н” үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд цоохор ирвэсийн арьсыг эд мөрийн баримтаар хураан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг баталсан Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтанд зааснаар Цоохор ирвэсийг эр, эмээс нь хамаарч 11.200.000-13.000.000 төгрөгөөр үнэлсэн байна.

Амьтны тухай хуулийн 37 дүгээр зүйлийн 37.2 дахь хэсэгт амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу 26.000.000 /хорин зургаан сая/ орчим төгрөгийн нөхөн төлбөр тавигдах аж.

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.