Эрүүл мэндийн яамнаас ээлжит хурлаа хийлээ. Өнөөдөр долоон хүн эдгэрч нэмж халдварын тохиолдол илрээгүй байна.
Өчигдөр буюу энэ сарын 19-ний өдөр ХӨСҮТ болон Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид 62 хүнд шинжилгээ хийжээ. Үүнд ажиглах байранд тусгаарлагдсан гурав, УНТЭ, Баянзүрх дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төв, Дорноговь аймгийн Замын-Үүдийн эмнэлгээс тандалтын зорилгоор цуглуулсан долоо, ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрвөн хүний давтан шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн 42 жолоочийн шинжилгээ багтсан бөгөөд бүгд сөрөг гарчээ.
Өнөөдөр эдгэрч ХӨСҮТ-ээс дараагийн шатны сувилалд шилжиж байгаа долоонхүнийзургаа нь оюутан аж. Оюутнуудын дөрөв ннь ОХУ-аас ирсэн цэргийн сургуулийн оюутан юм байна.
Ингэснээр манай улсад Covid-19 халдварын батлагдсан тохиолдол 204, үүнээс эдгэрсэн хүний тоо 139 болж, нийт халдвартай хүмүүсийн 68 хувь нь эдгэрээд байна. Одоо ХӨСҮТ-д 65 хүн эмчлүүлж байгаа бөгөөд 57 хүний биеийн байдал хөнгөн, 8 хүнийх хүндэвтэр хэмээн үнэлэгдэж байна.
24news.mn