2025 оны 04 сарын 19
Шинэ мэдээ
“Twitter” Трампын жиргээний зургийг устгажээ

 “Twitter” нийгмийн сүлжээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын жиргээний зургийг зохиогчийн эрх зөрчсөн хэмээн устгажээ.

Зургадугаар 30-нд тавьсан жиргээний зургийн оронд зохиогчийн эрх эзэмшигчийн гомдлын дагуу зургийг устгасан гэсэн мэдэгдлийг байрлуулсан байна. “Axios” цахим хуудсанд мэдээлснээр, уг зураг нь Трампын тухай том нийтлэлд тавьсан “New York Times” сонины сэтгүүлчийн зураг аж. Зургийг Трамп зөвшөөрөлгүй жиргээндээ ашигласан учир тус сонин “Twitter”-т гомдол гаргасан байна.

Нийгмийн сүлжээнүүд хоёр долоо хоногийн хугацаанд Трампын хаягаас материалуудыг нь устгасан хоёр дахь тохиолдол энэ болж байна. Өмнө нь Facebook дэх постыг нь устгажээ.

 

24news.mn

http://24news.mn
© 2025 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.