Францын нийслэл Парис хотын Луврын музей өнөөдөр нээгджээ. Тус музей нь цар тахлын улмаас дөрвөн сар орчмын турш хаалттай байсан юм.
Музейд амны хаалт заавал зүүх, үзэгчдийн тоог хязгаарлах зэрэг аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх ажээ. Харин галерейнүүдэд зай барихад хүндрэлтэй тул хаалттай хэвээр байх юм байна.
Луврын музейг жилд 10 сая хүн үздэг бөгөөд тэдний дийлэнх нь гадаадын иргэд байдаг. Дэлхий дээрх хамгийн олон үзэгчтэй тус музей энэ онд хөл хорионы улмаас 40 сая гаруй еврогийн алдагдал хүлээжээ.
24news.mn