2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
“Хагупит” халуун орны шуурга Хятадыг чиглэн урагшилж байна

Хятадын зүүн эрэг рүү “Хагупит” шуурга ойртон ирж байгаатай холбогдуулан тус улсын цаг уурын алба аюулын шар түвшинг зарлажээ. Цаг уурчдын таамаглаж байгаагаар, “Хагупит” шуурга даваа гаргаас мягмар гарагт шилжих шөнө Жөзян болон Фужянь мужийн дүүргүүдэд хүрэх аж.

“Хагупит” халуун орны шуурга Вэньжоу хотоос зүүн өмнөд хэсэгт 380 км орчим зайд ирээд байгаа бөгөөд баруун хойд зүгт эрчээ аван 20-25 км цагийн хурдтай урагшилж байна. Төвийн хэсэгтээ салхины хурд 28 метр секундэд хүрч ширүүсэх аж. Хүчтэй салхи, шуурга Жөзян, Фужянь мужийн эрэг орчмын хэд хэдэн дүүрэгт дэгдээд зогсохгүй Шанхайд дэгдэж магадгүй байна.

Энэ сард Ази-Номхон далайн бүс нутагт 4-7 халуун орны шуурга үүснэ гэж Хятадын цаг уурын мэргэжилтнүүд үзэж байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.