2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
ЕХ иргэдийг нь хилээрээ нэвтрүүлэхийг зөвшөөрсөн орнуудын тоог бууруулжээ

Европын холбооны зөвлөл иргэдийг нь хилээрээ нэвтрүүлэхийг зөвшөөрсөн орнуудын тоог 11-ээс 10 болгон бууруулж, жагсаалтаас Марокког хасжээ.

"Европын холбооны зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу тогтоосон шалгуур, нөхцөл дээр үндэслэн 8 дугаар сарын 8-наас Канад, Австрали, Шинэ Зеланд, Япон, БНСУ, Тайланд, Тунис, Руанда, Гүрж, Уругвай улсын иргэдийн хил нэвтрэхэд тогтоосон хязгаарлалтаа ЕХ-ны гишүүн орнууд үе шаттайгаар цуцалж болно” хэмээн мэдэгдэлд дурджээ.

Жагсаалтад БНХАУ нөхцөл болзолтойгоор багтсан хэдий ч Хятад улс Европын иргэдэд зориулж харилцан хилээ нээх зарчим хэрэгжихгүй байгаа аж. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.