2020.08.06-наас 07- нд шилжих өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад суурьшлийн хилийн онцгой бүст тээвэр хийж байсан Б, З нарын хоёр тээвэрчин ажил үүргээ биелүүлж явахдаа машиндаа болон эмнэлгийн анхны тусламж авах явцдаа нас барсан харамсалтай хэрэг гарлаа.
Талийгаач тээвэрчдийн ар гэрт нийт 14 мянган тээвэрчдийнхээ өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж, цаашид төрд хаягдсан нүүрс тээвэрчид хүнд суртал, авилга шиг сонирхлын золиос болон амь насаа алдахгүй болгохын төлөө нэгдэн тэмцэхээ үүгээр илэрхийлж байна.
Энэ нь хүнд нөхцөлд тээвэр хийж буй 10 мянган нүүрс тээвэрчдийн амь нас, эрүүл мэндийн баталгаа өдрөөс өдөрт алдагдаж, олон эрх ашиг сонирхлыг төлөөлсөн дарга нар, тэдний уялдаагүй зохион байгуулалтгүй үйл ажиллагаа, бодлогогүй шийдвэрийн золиос болж буйг байгааг харуулсан үйл явдал боллоо гэж тээвэрчдийн төлөөлөл үзэж, цаашид зөрчигдсөн эрх ашгаа хамгаалах үүднээс, тээврийг түр зогсоох хүртэл тэмцэхээр гарын үсгээрээ нэгдэж эхлээд байна
ТББ, холбоодын зүгээс тээвэрчдэд тулгарч буй эрсдэл, хүндрэлийн талаар салбар яам төрийн байгууллагууд, уурхайн удирдлагуудад удаа дараа сануулж, шаардлага хүргүүлж албан бичгээр хандсан ба сайд таны зүгээс болон Засгийн газрын хэрэг эрхлэх газраас уурхай болон чиглэлийн яамдын эрх бүхий сайд нарт тээвэрчдийн асуудлаар тодорхой үүрэг чиглэлийг өгч байгаа хэдий ч биелэлт хэрэгжилт “0” хувьтай, тээвэрчдийн амьдрал цаашлаад амь насны баталгаа өдөр өдрөөр алдагдсаар байна.
Тавантолгой –Цагаан хад гаалийн хяналтын бүс хүртэлх 230 км замын тээвэрт 1 тонн нүүрсийг 50-60 юань буюу хэт бага ханшаар тээвэрлэж буйг өөрчилж, тээврийн жишиг тарифт ойртуулах тухай Засгийн газрын 2019.06.25 -ний өдрийн хуралдааны 25 дугаар тэмдэглэлээр ЭТТ ХК-ийн захирал Б.Ганхуяг болон тухайн үеийн ЗТХЯ, Гадаад харилцааны сайд нарт өгсөн үүрэг даалгавар бүтэн жил өнгөрөхөд биелсэнгүй.
2020.06.14 -ний өдрийн УУХҮЯ, ЗТХЯ, Эрдэнэс Монгол ХХК, тээвэрчдийн төлөөлөл ТББ -уудын хамтарсан хурлаар шийдвэрлэсэн Таватолгойн хүнд даацын замаар 80+ тээврээс бусад -80 тээврийг зогсоох , уурхайд ачилт хийхгүй байх. МУ-ын нутаг дэсгэрт хийгдэж буй уртын тээврийн тарифыг тээврийн жишиг тарифт ойртуулах талаар гаргасан шийдвэр өнөөдрийг хүртэл огт хэрэгжсэнгүй. Төрийн захиргааны болон таны танхимын засгийн газрын сайдуудын гаргасан шийдвэр чиглэл дарга түшмэдүүдийн гар дамжин дунд, доод шатандаа тамгатай цаас болон үлдэж, цөөнх хүмүүс бүлэглэлийн явцуу эрх ашгийг давж чадахгүй байгаагаас хөлс хүчээ шавхан зүтгэсээр байгаа хэрнээ тээвэрчдийн амьдрал дор орж, хүнсээ хэмнэн өрөө зээлээ ухрааж тэссээр байгаа ч ар гэр нь орлогогүй болж байна.
Шийдэл хүлээж цөхөрсөн Тавантолгой-н тээвэрчид 2020 оны 8 дугаар сарын 14 -ний өдрөөс экспортын зам дагуу зогсолт эхлүүлж ар гэр, амьдрал, амь нас , эрүүл мэндийн баталгааныхаа төлөө нэгдэн тэмцэхээр гарын үсгээ цуглуулж эхэлсэн талаар тус холбоонд мэдэгдсэнийг танд үүгээр уламжилж дараах хугацаатай шаардлагыг дахин хүргүүлж байна.
Үүнд:
Засгийн газарт хүргүүлсэн урьдын шаардлага мэдэгдлийн адил бидний энэхүү эцсийн хатуу шаардлагыг үл тоомсорлон, яамдын сайд албан тушаалтнуудын дунд эзэнгүйдүүлж орхихгүй байхыг танаас дахин хүсье. 2020.08.18 -ний өдөрт багтаан тээвэрчдийн шаардлагын хариуг өгөөгүй тохиолдолд ядуурал зовлонд өртсөн бидний тээвэрчид, тэдний ар гэрийнхэн нэгдэн цаг бусаар одсон тээвэрчин хань нөхдийнхөө амь насны хариуцлагыг нэхэж, шударга ёсны зарчмыг дээдлэн, үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу, сайд таныг болон буруутай албан тушаалтнуудад ха
2020.08.06-наас 07- нд шилжих өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад суурьшлийн хилийн онцгой бүст тээвэр хийж байсан Б, З нарын хоёр тээвэрчин ажил үүргээ биелүүлж явахдаа машиндаа болон эмнэлгийн анхны тусламж авах явцдаа нас барсан харамсалтай хэрэг гарлаа.
Талийгаач тээвэрчдийн ар гэрт нийт 14 мянган тээвэрчдийнхээ өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж, цаашид төрд хаягдсан нүүрс тээвэрчид хүнд суртал, авилга шиг сонирхлын золиос болон амь насаа алдахгүй болгохын төлөө нэгдэн тэмцэхээ үүгээр илэрхийлж байна.
Энэ нь хүнд нөхцөлд тээвэр хийж буй 10 мянган нүүрс тээвэрчдийн амь нас, эрүүл мэндийн баталгаа өдрөөс өдөрт алдагдаж, олон эрх ашиг сонирхлыг төлөөлсөн дарга нар, тэдний уялдаагүй зохион байгуулалтгүй үйл ажиллагаа, бодлогогүй шийдвэрийн золиос болж буйг байгааг харуулсан үйл явдал боллоо гэж тээвэрчдийн төлөөлөл үзэж, цаашид зөрчигдсөн эрх ашгаа хамгаалах үүднээс, тээврийг түр зогсоох хүртэл тэмцэхээр гарын үсгээрээ нэгдэж эхлээд байна
ТББ, холбоодын зүгээс тээвэрчдэд тулгарч буй эрсдэл, хүндрэлийн талаар салбар яам төрийн байгууллагууд, уурхайн удирдлагуудад удаа дараа сануулж, шаардлага хүргүүлж албан бичгээр хандсан ба сайд таны зүгээс болон Засгийн газрын хэрэг эрхлэх газраас уурхай болон чиглэлийн яамдын эрх бүхий сайд нарт тээвэрчдийн асуудлаар тодорхой үүрэг чиглэлийг өгч байгаа хэдий ч биелэлт хэрэгжилт “0” хувьтай, тээвэрчдийн амьдрал цаашлаад амь насны баталгаа өдөр өдрөөр алдагдсаар байна.
Тавантолгой –Цагаан хад гаалийн хяналтын бүс хүртэлх 230 км замын тээвэрт 1 тонн нүүрсийг 50-60 юань буюу хэт бага ханшаар тээвэрлэж буйг өөрчилж, тээврийн жишиг тарифт ойртуулах тухай Засгийн газрын 2019.06.25 -ний өдрийн хуралдааны 25 дугаар тэмдэглэлээр ЭТТ ХК-ийн захирал Б.Ганхуяг болон тухайн үеийн ЗТХЯ, Гадаад харилцааны сайд нарт өгсөн үүрэг даалгавар бүтэн жил өнгөрөхөд биелсэнгүй.
2020.06.14 -ний өдрийн УУХҮЯ, ЗТХЯ, Эрдэнэс Монгол ХХК, тээвэрчдийн төлөөлөл ТББ -уудын хамтарсан хурлаар шийдвэрлэсэн Таватолгойн хүнд даацын замаар 80+ тээврээс бусад -80 тээврийг зогсоох , уурхайд ачилт хийхгүй байх. МУ-ын нутаг дэсгэрт хийгдэж буй уртын тээврийн тарифыг тээврийн жишиг тарифт ойртуулах талаар гаргасан шийдвэр өнөөдрийг хүртэл огт хэрэгжсэнгүй. Төрийн захиргааны болон таны танхимын засгийн газрын сайдуудын гаргасан шийдвэр чиглэл дарга түшмэдүүдийн гар дамжин дунд, доод шатандаа тамгатай цаас болон үлдэж, цөөнх хүмүүс бүлэглэлийн явцуу эрх ашгийг давж чадахгүй байгаагаас хөлс хүчээ шавхан зүтгэсээр байгаа хэрнээ тээвэрчдийн амьдрал дор орж, хүнсээ хэмнэн өрөө зээлээ ухрааж тэссээр байгаа ч ар гэр нь орлогогүй болж байна.
Шийдэл хүлээж цөхөрсөн Тавантолгой-н тээвэрчид 2020 оны 8 дугаар сарын 14 -ний өдрөөс экспортын зам дагуу зогсолт эхлүүлж ар гэр, амьдрал, амь нас , эрүүл мэндийн баталгааныхаа төлөө нэгдэн тэмцэхээр гарын үсгээ цуглуулж эхэлсэн талаар тус холбоонд мэдэгдсэнийг танд үүгээр уламжилж дараах хугацаатай шаардлагыг дахин хүргүүлж байна.
Үүнд:
Засгийн газарт хүргүүлсэн урьдын шаардлага мэдэгдлийн адил бидний энэхүү эцсийн хатуу шаардлагыг үл тоомсорлон, яамдын сайд албан тушаалтнуудын дунд эзэнгүйдүүлж орхихгүй байхыг танаас дахин хүсье. 2020.08.18 -ний өдөрт багтаан тээвэрчдийн шаардлагын хариуг өгөөгүй тохиолдолд ядуурал зовлонд өртсөн бидний тээвэрчид, тэдний ар гэрийнхэн нэгдэн цаг бусаар одсон тээвэрчин хань нөхдийнхөө амь насны хариуцлагыг нэхэж, шударга ёсны зарчмыг дээдлэн, үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу, сайд таныг болон буруутай албан тушаалтнуудад хариуцлага тооцож огцруулахаар хүчээ нэгтгэн тэмцэхээ үүгээр мэдэгдэж байна.
Таг битүү,хөргөлтийн систем нь ажилладаггүй, агааржуулалтгүй шалаанзны кабинд 60-90 хоног амьдарч, унтаж хооллож, дотроо бие засч, хэт халуунд онцгой дэглэмд ар гэрээ умартан зовж зүдрэн зүтгэж буй 14 мянган тээвэрчдийн асуудлыг онцгой анхаарч арга хэмжээ авахыг хүсч чиглэлийн яамдын сайд нар, ЭТТ ХК -ийн дарга удирдлагууд болон Засгийн газарт хаягласан тээвэрчдийн болон ар гэрийн төлөөллийн хүсэлт энэхүү албан шаардлагаар хоёр сарын дотор 3дах удаа болж буйг энд онцлон танд мэдэгдье.
2020.08.12
БАЯНЗАМ ТЭЭВЭРЧДИЙН ХОЛБОО НҮТББ
ТЭЭВЭРЧДИЙН ГЭРГИЙ НАРЫН ХОЛБОО НҮТББ
24news.mn