2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
БНХАУ хоёр талын харилцаан дахь саад тотгорыг арилгахыг Канадад уриалжээ

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Итали улсад айлчлах үеэрээ хоёр талын харилцаан дахь саад тотгоруудыг арилгахыг Канадад уриалжээ.

Ван И Канадын Гадаад хэргийн сайд Франсуа-Филипп Шампаньтай Ром хотноо уулзах үеэрээ, энэ онд Хятад-Канад дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буйг тэмдэглэн хэлжээ. 50 жилийн өмнө Канадын удирдагчид гадаадын оролцоо, бүх талаас ирэх шахалтаас ангижирч, Хятад улстай дипломат харилцаа тогтоосон гэж тэрбээр хэлсэн байна.

Мөн Ван И Хятад, Канадын хооронд түүхэн маргаан, ашиг сонирхлын зөрчилдөөн үүсэж байгаагүйг дурдаад, Канадын тал Хятадын иргэнийг ямар ч шалтгаангүйгээр баривчилсан нь хоёр талын харилцаанд ноцтой бэрхшээлийг учруулсан хэмээн хэлжээ.

Аливаа асуудлыг үүсгэсэн тал нь дуусгавар болгох хэрэгтэй байдаг тул Канадын тал ойлголтоо залруулах хэрэгтэй гэдгийг Ван И онцлон тэмдэглээд, Канад бие даасан улсын хувиар шийдвэр гаргаж, уг асуудлыг аль болох ойрын хугацаанд зохицуулна хэмээн найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

 

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Европын таван оронд айлчлах бөгөөд цаашид Нидерланд, Норвеги, Франц, Германд хүрэлцэн очих ажээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.