“TikTok” нийгмийн сүлжээний АНУ дахь үйл ажиллагааг худалдан авахад 30 орчим тэрбум ам.доллар шаардагдана гэж Хятадын “ByteDance” компани үзэж байна.
Тус нийгмийн сүлжээний үйл ажиллагааг худалдан авч магадгүй байгаа компаниуд дээр дурдагдсан үнийг хэтэрхий өндөр байна гэж үзэж байна. “ByteDance” компани ирэх долоо хоногоос аль нэг өрсөлдөгчийг сонгон яриа хэлэлцээ хийж, гэрээ байгуулахаар төлөвтэй байна.
“Oracle” болон “Microsoft” компани “Walmart” компанитай хамтран “TikTok”-н АНУ дахь үйл ажиллагааг худалдан авах хүсэлтээ Хятадын “ByteDance” компани руу явуулсан тухай “Bloomberg” агентлаг өмнө нь мэдээлжээ. Тэднээс гадна “Twitter”, “Netflix”, Японы “Softbank” компани, “Google” компанийн эзэмшдэг “Alphabet” холдинг “TikTok” нийгмийн сүлжээний үйл ажиллагааг худалдан авахыг хүсэж байсан хэдий ч зохих шалтгаануудын улмаас энэ хүсэлтээсээ татгалзсан байна.
24news.mn