2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Индонезийн 15 сая иргэн энэ онд вакцинаа авна

БНХАУ болон АНЭУ-ын эрдэмтэдтэй хамтран гарган авч буй эхний вакцинууд манай улсын 15 сая иргэнд хүрнэ хэмээн Индонезийн үйлдвэрийн сайд Эрик Тхохир сэтгүүчдэд мэдэгджээ.

“Вакцины эмнэлзүйн туршилт эхэлсэн бөгөөд амжилттай болвол оны эцэс гэхэд 30 сая тун вакцин гарган авна. Тийнхүү 15 сая орчим оршин суугч вакцин хийлгэнэ. Вакцинжуулалтад хамрагдах үйл явц 14 хоногийн зайтай хоёр үе шаттайгаар явагдана” гэж тэрбээр хэлэв.

Хятадын “Sinovac Biotech” эмийн холдинг оны эцэс гэхэд Индонез руу 20 сая тун вакцин,  дараагийн удаад 250 сая туныг илгээхээр төлөвлөж байна. Үүний зэрэгцээ Арабын “G42” компани Жакарта руу 10 сая тун вакцин 12 дугаар сард илгээх бол ирэх оны эхний улиралд 50 сая орчим туныг илгээхийг зорьж байна. 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.