АНУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо зургаан саяд дөхөж байгааг Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээлэл харууллаа.
Дэлхийн улс орнуудаас халдвар хамгийн их тархсан АНУ-д сүүлийн мэдээллээр 5999431 хүн халдвар авч, 183066 хүн нас барсан байна.
АНУ-ын Айова, Хойд Дакота, Өмнөд Дакота зэрэг муж улсуудад сүүлийн үед халдварын тохиолдлын тоо нэмэгдэх болжээ.
Гэсэн хэдий ч Америк даяар өдөрт шинээр бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо өнгөрсөн долоодугаар сард хамгийн өндөр үзүүлэлтэд хүрснээсээ хойш буурсан дүн үзүүлж байгаа юм.
АНУ-д өдөрт бүртгэгдэж буй халдварын тохиолдол, нас барсан хүний тоон үзүүлэлт /3 дугаар сараас хойш/
24news.mn