2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
“Tesla” таван тэрбум орчим ам.долларын хувьцаа худалдана

Америкийн “Tesla” компанийн удирдлага таван тэрбум орчим ам.долларын хувьцаа худалдахаар төлөвлөж байна гэж “Bloomberg” агентлаг мэдээлэв.

Тус агентлагийн мэдээлснээр, 5:1 зарчмаар хуваасан үнэт цаасуудыг худалдах аж. Хөрөнгийн биржүүдэд хувьцаагаа дахин гаргах талаар “Tesla” хэд хэдэн банктай тохиролцоонд хүрсэн байна. Тус компани нийтдээ нэг нэгж нь одоогийн ханшаар 480 орчим ам.долларын ханштай таван тэрбум орчим ам.долларын хувьцааг биржүүдэд аажмаар байрлуулах аж.  

“Bloomberg”-ийн мэргэжилтнүүдийн тооцоолсноор, өнгөрсөн 10 жилийн хугацаанд “Tesla” үнэт цаасны зах зээлд хийсэн хоёр дахь удаагийн IPO-гоор 14 тэрбум гаруй ам.доллар олжээ. Хамгийн сүүлд тус компани энэ оны хоёрдугаар сард 2 тэрбум орчим ам.доллароор үнэлэгдэх үнэт цаас худалдсан байна. Тухайн үед “Tesla”-гийн хувьцааны ханш 700 гаруй ам.доллар байсан бол наймдугаар сарын эцэст анх удаа 2000 ам.доллар давсан билээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.