Туркт “COVID-19” халдварын тархалтын нэгдүгээр давлагааны хоёр дахь оргил үе үргэлжилж байна гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа мягмар гарагт “Hurriyet” өдөр тутмын сонинд ярилцлага өгөх үеэрээ мэдээлжээ.
“Манай улсад наймдугаар сарын эхээр болсон “Eid al-Adha” баярын дараа халдварын тохиолдлын тоо нэмэгдсэн” гэж Ф.Кожа хэлжээ. Халдварын тархалтад хуримын арга хэмжээнүүд мөн нөлөөлсөн хэмээн тэрбээр хэлээд, нийслэл Анкара хотод халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж буй хандлага ажиглагдсан гэдгийг онцолсон байна.
Туркт мягмар гарагт халдварын 1572 тохиолдол шинээр илэрснээр халдвар авсан хүний нийт тоо 271705-д хүрснийг Ф.Кожа “Twitter” хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Мөн тухайн хугацаанд халдвараар нас барсан хүний тоо 47-гоор нэмэгдэж, 6417 болсон байна.
“Туркийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд сүүлийн 24 цагийн хугацаанд 109443 хүнд коронавирусний шинжилгээ хийсэн бөгөөд ингэснээр нийт 7247935 хүн шинжилгээнд хамрагдлаа” гэж Эрүүл мэндийн сайдын мэдэгдэлд тэмдэглэжээ.
24news.mn