А.Навальныйтай холбоотой хэргээр Орос мөрдөн шалгах алхмуудыг ойрын хугацаанд хийхгүй бол Герман болон түүний түншүүд хариу арга хэмжээ авах болно хэмээн ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Хайко Маас мэдэгджээ.
Орос энэ хэрэгт холбоотой эсэх талаар түүнээс асуухад энэ хэрэгт олон нотолгоо бий учраас дараагийн алхмыг Орос авах ёстой хэмээн хариулжээ.
"Энэ хүнд гэмт хэргийг Оросын засгийн газар шалгана гэж бид найдаж байна. Энэ хэрэг халдлагатай ямар ч холбоогүй бол засгийн газар өөрөө үүнийгээ баримтууд дээр үндэслэн нотлохыг хүсэх юм. Мөрдөн шалгах ажиллагаанд Орос ойрын өдрүүдэд хувь нэмрээ оруулахгүй бол бид түншүүдтэйгээ хамтран хариу арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрнэ" хэмээн тэрбээр ярьсан байна.
24news.mn