2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Жухайн агаарын техникийн үзэсгэлэнг цуцалжээ

БНХАУ-ын эрх баригчид коронавирусний цар тахлын улмаас 11 дүгээр сард явуулахаар товлосон олон улсын агаар-сансрын техникийн “Airshow China 2020” үзэсгэлэнг цуцлахаар шийдсэн гэж зохион байгуулах хорооных нь эх сурвалж мэдээлэв.

Хэдэн зуун компани оролцдог энэхүү томоохон үзэсгэлэнг цуцлах, хойшлуулах боломжтой хугацааг албан ёсоор зарлаагүй байна. Энэ жил үзэсгэлэнг 11 дүгээр сарын 10-15-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөж байжээ.

Хоёр жилд нэг удаа өмнөд Гуандун мужийн Жухай хотод болдог үзэсгэлэнгийн гол сэдэв нь цэргийн болон иргэний агаарын техник, сансрын техник болон тоног төхөөрөмж, нисэх онгоцны тоног төхөөрөмж ба зэвсэг, нисэх онгоц, пуужингийн хөдөлгүүр, галаас хамгаалах систем, агаарын довтолгооноос хамгаалах систем, радарын тоног төхөөрөмж, нисэх онгоцны буудлын навигацийн тоног төхөөрөмж юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.