2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
“TikTok” 104 сая гаруй бичлэг устгажээ

 БНХАУ-ын “ByteDance” компанийн эзэмшдэг, богино хэмжээний дүрс бичлэг байршуулдаг “TikTok” хавсралт энэ оны эхний хагаст дүрэм журам зөрчсөн 104 сая гаруй дүрс бичлэгийг устгажээ.

“Тэдгээр бичлэгийн 96.4 хувийг аль нэг хэрэглэгчээс мэдэгдэл ирэхээс өмнө, 90.3 хувийг хэн нэгэн хүн үзэхээс өмнө устгасан” гэж “TikTok” мэдээлжээ. “TikTok” шинэ коронавирусний халдвар болон сонгуультай холбоотой контентийг танихын тулд энэ оны эхний хагаст алдаа илрүүлэх хөтөлбөрийг эхлүүлсэн байна.

АНУ-ын Худалдааны яам “TikTok”-ийг гар утсандаа татах, шинэчлэхийг хориглоно хэмээн саяхан мэдэгдсэн юм. АНУ-ын эрх баригчид уг хавсралтыг хэрэглэдэг Америкийн 100 сая гаруй иргэний хувийн мэдээллийг Хятадын Коммунист нам руу дамжуулж байх вий гэдэгт санаа зовниж байгаа ажээ.

“Манай компанид хэрэглэгчийн мэдээллийн талаарх 1768 хүсэлт ирсний 290 буюу 16.4 хувь нь АНУ-ын хууль сахиулах байгууллагаас ирсэн” гэж “ByteDance” компани өнөөдөр мэдээлжээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.