Японы Засгийн газар цэргийн баазууд, атомын цахилгаан станцууд болон бусад чухал байгууламжууд орчмын бүсэд, мөн алслагдсан арлууд дээр газар худалдан авахтай холбоотой гадаадын иргэд, гадаадын компаниудын гэрээнд тавих хяналтаа чангатгахаар төлөвлөж байна гэж “Yomiuri” сонинд мэдээлжээ.
Тус сонинд мэдээлж буйгаар, холбогдох баримт бичгийг боловсруулах шинжээчдийн зөвлөлийг Засгийн газрын дэргэд энэ сард байгуулах аж.
Одоогийн байдлаар Японд зарчмын хувьд гадаадын иргэд газар худалдаж авахад хязгаарлалт байдаггүй байна. 2013 онд Японы Батлан хамгаалах яамнаас явуулсан шалгалтаар гадаадын худалдан авагчид тус улсын хамгийн хойд арал болох Хоккайдо болон баруун өмнөд нутгийн Кюшү арлын Нагасаки мужийн чухал объектуудын бүсэд газар эзэмшиж байсан нь тогтоогджээ.
“Yomiuri” сонинд тэмдэглэж буйгаар, энэ нь гадаадын тагнуулууд тагнах төхөөрөмжүүд суурилуулах бодит аюулыг бий болгож байгаа аж. Түүнчлэн ийм газруудыг хорлон сүйтгэх ажиллагаанд бэлтгэхэд ашиглаж болзошгүй гэж болгоомжилж байна. Японы эрх баригчид мөн гадаадын иргэд, компаниуд алслагдмал болон хүн оршин суудаггүй арлууд дээр газар худалдаж авах нь тэдгээрийг гадаадын улсууд бодитоор эзэлж авахад хүргэж болзошгүй гэж болгоомжилж байгаа аж.
24news.mn